Японы алдарт Casio брэндийн энэхүү эрэгтэй бугуйн цаг нь зэвэрдэггүй ган төмөр оосор болон их биетэй, сонгодог мөнгөлөг саарал өнгөөр загварчлагдсан. 36мм-ийн хэмжээтэй нүүр нь ямар ч хүний бугуйнд цэвэрхэн харагдах бөгөөд кварц механизмын тусламжтайгаар цагийг нарийн зөв заана. 30 метрийн усны хамгаалалттай тул өдөр тутмын хэрэглээнд, гар угаах болон бороотой үед найдвартай ажиллагааг хангана. Бизнес болон энгийн өдөр тутмын хувцаслалтад төгс зохицох, бат бөх металл хийцтэй, дэгжин загвартай цаг юм.