Abu Garcia брэндийн MAX4 X-L загварын загасны мультипликатор дамар нь хар болон улаан өнгө хосолсон спортлог, хүчирхэг харагдацтай. 4+1 холхивчтой (BB) тул маш зөөлөн, жигд эргэлттэй бөгөөд 6.8 кг хүртэлх жинтэй загас татах чадвартай. Барихад эвтэйхэн, халтиргаанаас хамгаалсан улаан өнгийн резинэн бариултай, зүүн гарын удирдлагатай загвар юм. Гол, нуурын загасчлалд ашиглахад тохиромжтой, мэргэжлийн болон сонирхогчийн түвшний загасчдад зориулсан бат бөх хийцтэй хэрэгсэл.