Германы алдарт Rieker брэндийн энэхүү эмэгтэй пүүзэн гутал нь намар, өвлийн улиралд өмсөхөд тохиромжтой, дулаан хиймэл үслэг доторлогоотой. Бэйж өнгийн зөөлөн бүтэцтэй гадаргуу нь ямар ч хувцаслалтад зохицох бөгөөд хөлд эвтэйхэн Antistress технологиор хийгдсэн. Үдээс болон хажуу талын цахилгаан товч нь өмсөж тайлахад хялбар болгосон бөгөөд загварлаг, спортлог харагдуулна. Хүйтэн сэрүүн нөхцөлд хөлийг дулаан, тухтай байлгах зузаан ултай, өндөр түрийтэй загвар юм.