Casio брэндийн HDC-700 загварын энэхүү бугуйн цаг нь цэргийн ногоон буюу хаки өнгөтэй, маш бат бөх резинэн (resin) хийцтэй. Аналог болон дижитал дэлгэцийг хослуулсан бөгөөд 10 жилийн батерейны ашиглалтын хугацаатайгаараа онцлог юм. Спортлог, эр хүчирхэг төрхийг илтгэх энэхүү цаг нь 100 метрийн усны хамгаалалттай тул өдөр тутмын хэрэглээнээс гадна усанд сэлэх, аялал зугаалгаар явахад нэн тохиромжтой. Харанхуй орчинд цаг харахад зориулсан LED гэрэлтүүлэгч болон дэлхийн цагны функцтэй.