Bloom брэндийн донот хэлбэртэй иог болон фитнессийн дасгалын бөмбөг. Хавтгай суурьтай тул ердийн бөмбөгийг бодвол илүү тогтвортой бөгөөд нурууны булчин чангалах, тэнцвэржүүлэх болон физик эмчилгээний дасгалуудад нэн тохиромжтой. Өндөр чанарын PVC материалаар хийгдсэн, гадаргуу нь гулсахаас хамгаалсан дугуй зураасан хээтэй, металл бор өнгөтэй. Гэр болон фитнес зааланд биеийн уян хатан байдлыг сайжруулах, тэнцвэр барих чадварыг хөгжүүлэхэд ашиглана.