Дэлхийд алдартай Abu Garcia брэндийн MAX4 SX-L загварын байткастинг (baitcasting) төрлийн загасны дамар. Металл болон графит хосолсон маш хөнгөн, бат бөх их биетэй, гялалзсан хар өнгө болон алтлаг шаргал деталь оруулгатай спортлог загвартай. 6.8 кг-ын хүчирхэг татах хүч болон 7+1 холхивчийн тусламжтайгаар загас ороох үйлдэл маш зөөлөн, чимээгүй, найдвартай болсон. Гол, нуур, цөөрмийн загасчлалд зориулагдсан, зүүн талын бариултай, мэргэжлийн болон сонирхогч түвшний загасчдад тохиромжтой.