Casio брэндийн 1970-аад оны сонгодог загварыг орчин үеийн технологитой хослуулсан A100WEG-9ADF загварын бугуйн цаг. Алтан шар өнгийн зэвэрдэггүй ган их бие болон оосортой, футуристик ретро хэв маягийг илтгэх дөрвөлжин хэлбэрийн дижитал дэлгэцтэй. Уг цаг нь 34мм-ийн хэмжээтэй тул эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүн зүүхэд тохиромжтой unisex загвар юм. 50 метрийн усны хамгаалалттай, шөнийн цагт харах боломжтой гэрэлтүүлэгч (LED Illuminator) болон өдөр тутмын хэрэгцээт секунд хэмжигч, сэрүүлэг зэрэг функцүүдийг агуулсан, өдөр тутмын болон гоёлын аль ч хэв маягт төгс зохицно.